Индонезийн хохирогчид 300 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Индонезийн хохирогчид 300 хүрлээ

Галт уулын үнсэнд дарагдсан тосгон. Фото: AFP

Цунами ба галт уулын дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 300 хүн болсон байна. Цунамийн улмаас Суматра арлын баруун эргийн орчимд 272 хүн, Ява арлын Мерапи галт уулын дэлбэрэлтээс 28 хүн тус тус амиа алдсан байв.
 
Нийтдээ 400 орчим хүн сураггүй болсноор тооцогдлоо.Бөглүү нутгийнхан шуурхай тусламж авч чадахгүй байгаа учраас халдварт өвчин гарах магадлал өндөр байна.

Мерапи галт уулын дэлбэрэлтийн тухай энэ сарын 25-нд сануулж, галт уулсын тогоо орчмын 40 мянган хүнийг нүүлгэсэн байлаа. Тэр үеэр Индонезийн эрэгт 7,7 баллын хүчтэй газрын чичирхийлэлт гарч орон нутгийн цунами үүсгэсэн байв. Мерапи уулын дэлбэрэлт нь газар хөдлөлтөөс нэг хоногийн дараа болжээ. Шинжээчид энэ хоёр үйл явдлыг холбон тайлбарлаагүй байна.

Эх сурвалж Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж