Арван жилийн дотор валютын наймаа хоёр дахин ихэснэ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Арван жилийн дотор валютын наймаа хоёр дахин ихэснэ

Фото ©AFP

Дэлхийн биржүүд дээр валютын наймаа 2020 он гэхэд хоёр хагас дахин нэмэгдэж өдөртөө 10 хүртэл их наяд ам.доллар арилжигдах юм байна. Швейцарийн UBS банк ийм дүгнэлт гаргасныг Bloomberg мэдэгдэв.

Сүүлийн гурван жилийн дотор валютын зах зээлд арилжаа 20 хувиар нэмэгдэн өдөртөө дөрвөн их наяд болжээ. Энэ нь АНУ-ын төсвийн зарлагаас илүүтэй. Наймааны гол хоёр хос нь евро/доллар болж арилжааны 28 хувийг эзэлж байна.

Арилжааны цаашдын өсөлт нь төв банкууд, тэтгэврийн сан, хеж сангууд ба даатгалын компанийн портфелийн задрал өөрчлөлтөөр хангагдах аж. Эдгээр институтууд одоо хоногт 1,9 их наядыг эргүүлдэг.

UBS тэмдэглэснээр, дараагийн 10 жилд хөрөнгө оруулагчид өөрсдийн портфелийн удирдлагыг нарийн болгоно. Учир нь валютын зах зээл хэлбэлзэлтэй байх ажээ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж