Хил зөрчсөн орос загасчид Монголд баригдав

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Хил зөрчсөн орос загасчид Монголд баригдав

Монголын хилчид Орос-Монголын хилийг зөрчсөн гурван орос хүнийг барьсан тухай Байгал орчмын хязгаарын Холбооны аюулгүйн албаны хилийн цэргээс мэдээлжээ.

Байгал орчны хязгаарын Красночикойскийн районы Конкино тосгоны гурван ажилгүй хүн яргайн төрлийн түрс шахагч үнэтэй төрлийн загасны хулгай ан хийхээр хөрш орныхоо Сэлэнгэ аймгийн нутагт орж ирсэн ажээ.

Орос, монголын хилчдийн шуурхай хамтын ажиллагааны үр дүнд хил зөрчигчдийг хилийн шугамаас 15 км-ын зайд саатуулсан байна. Хоёр талын хилчдийн төлөөлөгчдийн уулзалтын үеэр тэднийг Монголын тал Орост шилжүүлэн өгсөн тухай Оросын хилийн албаны хэвлэлийн төлөөлөгч Марина Костюченкова  мэдээлжээ.
Хил зөрчигчид төөрсөн гэж мэдүүлж байгаа ч тэд нутгийн хүмүүс газар орноо сайн мэддэг учраас тэдэнд итгэлгүй байгааг хэвлэлийн төлөөлөгч нэмэн хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж