УБТЗ-ын даргын асуудлыг шийдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын даргын асуудлыг шийдээгүй байна

Удтал хүлээлгэсэн Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Олон нийтийн хамгаас ихээр хүлээж буй асуултын хариу бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн  нийгэмлэгийн даргын томилгоо юм. Тэгтэл уг томилгооны хариу одоо болтол гарч амжаагүй хэвээр байна. Ерөнхий хорооны үдээс хойшхи хуралдаанд хорооны гишүүн зургаан хүнээс гадна хоёр улсын төмөр замд нөлөө бүхий зарим хүн урилгаар оролцох юм. Тэдний нэг болох “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.М.Якунин хэлэхдээ “Төмөр зам бол мэргэжлийн бйагууллага. Тиймээс улстөрийн аливаа нэг оролцооноос ангид байх ёстой. Төмөр замыг замаа, замын ажилтнуудаа мэддэг мэргэжлийн, төмөр замд элэгтэй хүн л удирдах ёстой” гэсэн юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж