Элчин сайд нарын гэргий нарт зориулсан ёслолын арга хэмжээ болно

2010 оны 2 сарын 24


Өнөөдөр Гадаад харилцааны сайдын гэргий Г.Отгонгэрэл гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайд нарын гэргий нарыг хүндэтгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Энэ арга хэмжээг шинээр томилогдсон Гадаад хэргийн сайдын гэргий нар жил бүо уламжлал болгон зохион байгуулдаг аж. Энэ нь гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд таатай нөхөрсөг орчин бүрдүүлэх, улс орноо таниулах, дипломат корпус үйл ажиллагаагаа явуулахад аятай нөхцлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой дипломат ёслолын арга хэмжээ бөнөөд улс орон бүр зохион байгуулдаг юм байна.
Ёслолын энэ арга хэмжээнд гадаад орноос Монгол улсад суугаа эмэгтэй Элчин сайд, Элчин сайдын гэргий нар болон Элчин сайдын дараагийн ахлах дипломат ажилтны гэргий, олон улсын байгууллагын эмэгтэй суурин төлөөлөгч, суурин төлөөлөгчийн гэргий, Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын болон газрын захирал нарын гэргий, ГХЯ-ны эмэгтэй дипломатч нар уригдан оролцох аж. Еслолын арга хэмжээ өнөөдөр 17.00 цагаас Дуурийн театрт болох гэнэ.
Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна