Мэрайя Кэри ээж болно

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Мэрайя Кэри ээж болно

Дуучин Мэрайя Кэри болон түүний нөхөр Ник Кэннон нар өчигдөр шууд
нэвтрүүлэгт оролцох үеэрээ анхны хүүхдээ хүлээж буй тухайгаа мэдээлжээ.
Хэдэн сарын өмнөөс дуучин бүсгүйг жирэмсэн гэж хэвлэл мэдээллийн
хэрэгслээр шуугисан ч албан ёсны хариулт өгөөгүй өнөөг хүрсэн юм.

“Тийм
ээ би жирэмсэн, энэ үнэн. Би хүүхэдтэй болохыг маш удаан хүлээсэн
байсан учраас энэхүү баярт мэдээг нууцалмаар байсан юм” хэмээн Мэрайя
Кэри хэлжээ.
“Хүүхэд бол энэ дэлхийн хамгийн том бэлэг. Бид
хүүхэдтэй болсноо мэдсэн анхны өдрөөс л энэ наднин баяраа хадгалж
үлдэхийг хичээсэн. Хэвлэлүүдээр элдвээр бичээд эхлээсэй гэж үнэндээ
хүсээгүй. Хэлэх үе нь болоод ирэхээр л хэлнэ гэж бид тохироцсон юм. Одоо
харин хэлэх цаг нь болсон” хэмээн түүний нөхөр Ник Кэннон ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж