Жеймс Бондын машин 4 сая доллар

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Жеймс Бондын машин 4 сая доллар

Жеймс Бондын цувралд алдарт жүжигчин Шон Коннерийн унаж тоглосон машиныг АНУ-ын нэгэн иргэн 2.6 сая фунт стерлинг буюу 4 сая ам.доллараар худалдан авчээ. Гэвч тэрээр ийм машин худалдан авсандпаа сэтгэл хангалуун байгаа юм. Түүний хэлж байгаагаар бол нэрт тагнуулчийн домогт машинд өөр ямар ч төмөр хөлөгт байхгүй тийм гайхалтай хэрэгслүүд байгаа ажээ. Тухайлбал солигддог дугаар, арын шилийг сумнаас хамгаалах хуяган хаалт, бас утаан хөшиг тавигч болон машины тос цацагч байдаг гэнэ. Хэдийгээр ажиллахгүй боловч катапульт суудал болон машины хамар дээр гарч ирдэг пулемет ч бас байгаа тул ийм их мөнгө зарсандаа огт харамсахгүй байгаа юм байна. Яг ийм загварын машин дунджаар 260 орчим мянган фунт байдаг бол дэлхийд өөр хаана ч байхгүйгээр тоноглосон дээрх машины үнэ арав дахин их байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

Видео

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж