Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 30

Аравдугаар сарын 30-ны баяр

Оросын тэнгисийн флотын төрсөн өдөр

Оросын Тэнгисийн цэргийн флот 1696 оны зун  Дон мөрний эрэгт бүтээгдсэн хөлөг онгоцнуудын тусламжтайгаар Азовын боомт-цайзыг эзэлсний дараа эхэлжээ. Петр Алексеевич хааны дэвшүүлснээр Оросын бояруудын дум шийдвэр гарган “хөлөг онгоцнууд байтугай” гэжээ. Үүгээр шинэ татвар  гарч ирсэн ч флотоо оросууд хурдан хугацаанд байгуулж чаджээ.

Өдрийн ишлэл

“Тийм ээ, Орост Үндсэн хууль бэлгэлэгдэж байна. Түүний эсрэг байсан бид цөөн байлаа. Энэ тэмцэлд дэмжлэг хаанаас ч ирсэнгүй, өдөр бүр олон тооны хүмүүс биднээс буруулж байсаар эцсийн эцэст  номын юм номоороо боллоо…”
(II Николай хаан тунхагт гарын үсэг зурахын өмнө хэлсэн үгнээс)
Хуучин тооллоор 1905 оны аравдугаар сарын 17-ны тунхаг нь  хаант Засгийн газраас Орост Үндсэн хуультай болоход хийсэн анхны алхам байв. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн II Николай хаан хувьсгал өрнөж байсан энэ нөхцөлд ийм үгээр тунхагт гарын үсгээ зурсан байв.

Үйл явдал

Шарикан үзэгний анхны патентыг авчээ

1888 он: Шарикан үзэгний ажиллах зарчим нь XIX зууны зохиогдсоныг албан ёсоор баталсан патентыг Жон Лауд (John Loud) 1888 онд авсан байв. Мөн 1916 онд Ван Вечтен Райзберг (Van Vechten Reisberg) мөн тийм патент авсан байлаа.
1930-аад оны сүүлчээр унгар сэтгүүлч Жозеф Ласло Биро ердийн үзгээр их бичих хэрэгтэй байсан өөрийн ажлаасаа болоод шарикан үзэг зохион бүтээсэн байна.
Түүний бүтээл ихээхэн мөнгө авчрахаар байлаа. Эхлээд түүнийг үйлдвэрлэх патентыг Их Британийн нисэх хүчин өөрийн нисгэгч нартаа зориулан авсан байв. Нисгэгч нарт нислэгийнхээ үеэр өдөн үзэгтэй заваарч суух нь хэцүү байжээ.  Аргентинд ирсэн Биро өөрийн бүтээмжээ үйлдвэрлэх патентыг тэндээс аваад түүнийгээ нэг сая ам.доллараар Eversharp компанид худалдсан байлаа. Аргентин шинэ үзгийг үйлдвэрлэж дотооддоо худалдаа наймаа сайтай байсан юм. Америкийн Милтон Рейнолдс Аргентинаар жуулчилж явахдаа хэдэн тийм үзэг гудамжнаас худалдан аваад түүнийг хэн зохиосныг мэдэж авав. Түүний патент зөвхөн хоёрхон оронд бүртгэлтэй Америкт бол чөлөөтэй байсан учир тэрээр 1943 онд уг үзэгний патентыг АНУ-д авч үйлдвэрлэж эхэлсэн байлаа. Тэр үзэг маш амжилттайгаар зарагдаж эхэлсэн ба зөвхөн нэг өдөр Нью-Йоркийн Жимбелла дэлгүүрт 10 мянган ширхэг үзэг зарагдсан байв.  Шинэ үзгээр усан дор ч бичиж болно гэсэн нь эхлээд худалдан авагчдыг татсан байв. Милтон Рейнолдс саятан болж Биро өөрийн бүтээлийн төлөө заргалдсан боловч амжилт олсонгүй өнгөрчээ.
1958 онд тэр үзгийг сайжруулсан Францын Марсель Бик хямд зардалтай үйлдвэрлэхэд амар BIC  нэртэй үзэг хийж, BIC Corporation байгуулсан нь энэ үзэгний Америкийн зах зээлийн гуравны нэгийг эзэлж байна.

1960 он: Буэнос-Айрес хотоос холгүй орших Вилла Фиорита гэх жижиг хотод Аргентины алдартай хөлбөмбөгчин Диего Марадона төржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж