Wikipedia Энэтхэгт оффистой болно

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Wikipedia Энэтхэгт оффистой болно

Онлайн нэвтэрхий толь Wikipedia-гийн эзэн Энэтхэгт оффис нээх гэж буй тухайгаа мэдэгджээ. Wikimedia сангийн үүсгэн байгуулагч Жимми Уейлсийн хэлснээр энэхүү ажлын байр нь АНУ-аас гадуурх анхны оффис байх гэнэ. Одоогоор яг хаана оффисийн байраа нээхээ шийдээгүй байгаа ч ойрын хэдэн сардаа багтааж, шинэ ажлын байрныхаа нээлтийг хийх аж. Түүнчлэн эхний ээлжинд дотоодын үйл ажиллагаанд анхаарч, шинэ оффисийг хоёроос дөрвөн хүн удирдан ажиллах гэнэ.
Wikipedia онлайн нэвтэрхий толь нь 270 хэл дээр мэдээлэл агуулдаг бөгөөд 91 мянга гаруй идэвхтэй уншигч, засварлагчтай юм. Анх 2001 онд онлайн хэрэглээнд нэвтэрсэн Wikipedia-д сар бүр 78 сая хэрэглэгч ханддаг байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж