Солонгост монголчуудын жагсаал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Солонгост монголчуудын жагсаал эхэллээ

Өмнөд Солонгосын Нажу хотод амиа алдсан монгол бүсгүйн дурсгалд зориулсан Хүндэтгэлийн тайван жагсаал эхэлж байна. Энэхүү жагсаалд Чоннам их сургуулийн Солонгосын өмнөд бүсийн Монгол оюутны холбоо болон, Нажу дахь Монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвтэй хамтран  зохин байгуулж буй энэхүү жагсаалд,  одоогийн байдлаар нийт 200 гаруй монголчууд, 50 гаруй солонгос иргэд оролцох аж.

Уг жагсаалаар Монгол хүний үнэ цэнэ, эв нэгдэл болон монголчууд хүний нутагт бид биеэ хамгаалах чадвартай гэдгээ харуулах,  мөн талийгаач эмэгтэйд хүндэтгэл үзүүлэх, удахгүй болох шүүх хурлын шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлөх зорилготой юм байна.

Дашрамд дуулгахад, өнөөдөр  тус улсын “Хосолмол соёлт гэр бүлийн өдөр” бөгөөд гадаадын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг аж.  Мөн  энэхүү жагсаал нь солонгост төдийгүй дэлхийн хэмжээнд хийж буй монголчуудын анхны бөгөөд хамгийн том жагсаал юм

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж