Коби “Лондон-2012”-т шигшээдээ тоглож магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Коби “Лондон-2012”-т шигшээдээ тоглож магадгүй

Өдгөө 32 настай Америкийн шигшээ багийн хамгаалагч, NBA-ын супер од Коби Брайнт хэлэхдээ “шигшээ багийн дасгалжуулагч Шишесвкий хүсвэл би Лондонд тоглож болно” гэжээ. Шишевскигийн SIRIUS XM радиод бэлтгэдэг тусгай буланд Коби уригдаж, Дьюкийн их сургуулийн алдарт дасгалжуулагч өөрөөс нь Лондонгийн олимпийн талаар асууж тодруулахад өмнөх олимпиос аваргын алтан медаль зүүж байсан Коби “Эх орныхоо төлөө ямагт хүчин зүтгэх болно” хэмээжээ. Харин төгсгөлд нь “Та бүхэн шийдэх учраас намайг багт хэрэгтэй гэж үзвэл дуудаарай” гэж хошигносон байна. Бүх одод тоглогч өвдөгний гэмтлийн улмаас өнгөрсөн наймдугаар сард Туркт болсон ДАШТ-д оролцож чадаагүй юм. Гэхдээ АНУ-ыг олимп, дэлхийн аварга болгосон алдарт дасгалжуулагч Шишесвкийн онцлог үнэхээр олон нийтийг гайхашруулдаг билээ. Түүний гаргасан шийдвэр ямагт зөв байсан гэдгийг Коби мэдэж байгаа бөгөөд “дүү нар” нь дэлхийн аваргаас алтан медаль хүртээд ирэхэд боломжгүй зүйл байдаггүй гэдгийг ойлгосон бололтой. Юутай ч 2012 оны олимпийн наадмын өмнө ямар нэгэн гэмтэл бэртэл авахгүй бол Коби улсаа төлөөлөхөд бэлэн гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж