Hollywood Reporter сэтгүүлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Hollywood Reporter сэтгүүлтэй боллоо

Холливуудын оддын мэдээ мэдээллийг уншигчиддаа хүргэдэг Hollywood Reporter сайт өөрийн нэрийн сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргалаа. Уншигчдыг уйдаахгүйгээ амлаж буй энэхүү сэтгүүлийн анхны дугаарын нүүр хуудсыг Холливуудын хамгийн дур булаам зургаан бүсгүй болох Amy Adams, Annette Bening, Helena Bonham Carter, Nicole Kidman, Natalie Portman, Hilary Swank нар чимлээ.

Эдгээр нэр алдар үзэсгэлэн гоог хослуулсан бүсгүйчүүдийн сонирхолтой ярилцлага энэхүү дугаарт багтсан ба тэд хэрхэн ажил амьдралаа тэнцвэртэй авч явдаг тухайгаа хуучилжээ.

Мөн гайхалтай бүсгүйчүүдийн зургийг гэрэл зурагчин Lorenzo Agius авсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж