Н.Энхбаярт хариуцлага тооцох шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт хариуцлага тооцох шаардлагатай гэв

Монгол Нюьс Мэдээллийн төвд МАХН-ын 26-р их асуудлын хэлэлцэх асуудалтай холбогдуулан Н.Энхбаярын хийсэн мэдэгдлийг эсэргүүцэн тайлбар хийхээр Шинэ эхлэл хөдөлгөөн болон намын уламжлал шинэчлэл бүлгэмээс хэвлэлийн хурал  зарлан хуралдууллаа.

Тэд Н.Энхбаярын намын их хуралд зориулан хийсэн мэдэгдэлийг маш хариуцлагагүй үйлдэл болсон талаар энэ үеэр онцоллоо. Түүний энэхүү үйлдэл нь түүхийн болоод ёс суртахууны алдаа гаргасан байна гэв. Монгол Ардын нам гэх нэрийг Хятадад хамаатуулан тайлбарласан нь хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөх гэсэн башир арга хэмээн шүүмжилж намын гишүүний амнаас ийм үг гарах учиргүй. Түүнчлэн Н.Энхбаяр намын нэр солих асуудлыг өөрөө ярьж байсан, тухайлбал “Монгол Ардын хөгжлийн нам” гэх санааг ч дэвшүүлж байсан гэнэ. Иймд түүнд намын гишүүнийх нь хувьд хариуцлага тооцох шаардлагатай хэмээн мэдэгдлээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж