Хөөмийг хип хоптой хослуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хөөмийг хип хоптой хослуулна

Франц улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй Франц-Монголын уран бүтээлчдийн “Хос аяс” урлагийн наадамд манай улсыг төлөөлж “Алтай Хангай”, “Талын хоолой” хамтлагууд оролцож байна. Өмнө нь рэп, битбокс урсгалыг уртын дуу, хөөмийтэй хослуулан өвөрмөц бүтээл туурвиж байсан хоёр орны уран бүтээлчид энэ удаа үглээ хип хопчдыг хөөмийчидтэй нэгтгэсэн хосгүй аязаар үзэгчдийн сонорыг мялаахаар бэлтгэжээ. Энэ үеэр талын монголчууд хоолойн чадлаараа хэрхэн хөөмийлдгийг үзүүлэхээс гадна Францын хип хопчидтой хорших аж. Тоглолтын тайз заслыг өвөрмөц шийдэлтэй хийж, зураач С.Тамирын уран бичлэгийн гайхамшгийг харуулсан бүтээлээс дэлгэхээр зэхжээ. Уг наадмын үеэр Монгол, Францын зураачдын хамтарсан орчин үеийн урлагийн үзэсгэлэн, Монголын хөдөө талд хийсэн баримтат кино үзүүлж, өрнийн соёлт францчуудад талын Монголыг сурталчилсан. Наадам ирэх сард өндөрлөнө. Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монгол, Францын уран бүтээлчдийн “Хос аяс” хөгжмийн наадам үргэлжилсээр байна. Тэдний тоглолт энэ сарын 3-15-нд тус улсын Парис, Монпелье, Марсель, Ренне зэрэг хэд хэдэн хотод болох юм байна.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж