УИХ-ын гишүүд архи уусан учир цусаа өгч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд архи уусан учир цусаа өгч чадсангүй

Донор хүнээс ДОХ-ын вирус илэрсэн талаарх мэдээлэл цацагдсанаас хойш цусны төвийн нөөц цус хомсдож, сандрахад хүрсэн. Дээрх байдлыг Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “овжин” ашиглаж  урлаг, спортын  ододтой хамт цусаа хандивлаж, нэр хүндээ багагүй өсгөөд авсан. Ерөнхийлөгчийн энэ санаачлага ч “булган сүүлтэй” байж УИХ дахь Ардчилсан намын  бүлгийн гишүүд Цусны төвийг зорьсон юм. Гэсэн ч цусны төвд очсон 15 гишүүнээс  Д.Ганхуяг,  Л.Гүндалай нар л цусаа хандивлах шаардлага хангасан байжээ. Учир нь цусаа өгөхийн тулд 3-аас доошгүй хоног архи уухгүй байх, өглөө өөх тостой хоол идээгүй байх зэрэг шаардлагатай байдаг аж. Гэтэл УИХ-ын гишүүн  Кёкүшүзан Д.Батбаяр "Өө, тийм шаардлага бас байдаг юм уу. Би чинь өглөө өөх, махтай сайхан үхрийн өвчүү, цуйвангаар даруулаад цохичихсон хүн ш дээ" гээд инээсэн бол бусад гишүүдийн  хувьд гурав  хоногийн дотор архи, согтууруулах ундаа  хэрэглэсэн тул тэнцээгүй байна.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж