Ардын намын дарга Дамдины Сүхбаатарын Батболд

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Ардын намын дарга Дамдины Сүхбаатарын Батболд

МАХН нэрээ сольж, МАН болмогц намын дарга С.Батболдыг Дамдины Сүхбаатарын Батболд хэмээн өргөмжлөх болов. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Ардын нам, ардын засаг мандтугай” хэмээн тасралтгүй уухайлж, намын даргаа өвөг эцэг, эцгийн нэрийн хамт дуудан шууруулж байна. “Намын даргын ээжийг Янжин гэдэг юм шүү” гэсэн үгийг бас нэмэрлэж байна. Удахгүй хамтарсан Засгийн газар “Ардын Засгийн газар” хэмээх нэртэй болохыг байг гэх газаргүй болжээ. Бас МАН-ын мөрийн хөтөлбөрийн хураангуйг “Хичээн эрмэлзэх зүйл” хэмээчихсэн байгаа. МАХН МАН болмогц Төрийн ордон доторх уур амьсгал улам бүр 1920 оныг санагдуулам болж байна.

 Д.ОЮУН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж