Д.Сүрэнхорын өмгөөлөгч шүүхийн шийдвэр авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын өмгөөлөгч шүүхийн шийдвэр авлаа

Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр түүний өмгөөлөгч Б.Хишигбаатар нийслэлийн Шүүхээс авсан байна. Тэрбээр “ Д.Сүрэнхорын сэтгэлзүйн байдал таагүй байгаа, одоогоор Дээд шүүхэд хандах тухай хүсэлт гаргаагүй, харилцан зөвлөлдөж шийднэ” гэв.  Шүүгдэгч Д.Сүрэнхорыг  албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт  Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял өгч,  2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд гурван жил нь хамрагдаж,  дөрвөн жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр гарсан юм. Харин  давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж