Хөлөнбуйр аймгийнхан туслалцаа үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Хөлөнбуйр аймгийнхан туслалцаа үзүүлэв

Дорнод аймагт тохиолдоод байгаа шүлхий өвчний хүндрэл бэрхшээлийг даван туулахад хөрш зэргэлдээ орны удирдлагууд ан­хаарлаа хандуулан тусламж дэмж­лэг үзүүлж эхэллээ.

Саяхан ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн удирдлагууд тус аймгийн­ханд 26 сая орчим төгрөгийн эд материалын туслалцаа үзүүлэв. Ариутгалын бодис шүршигч, ариут­гал хамгааллын хэрэгсэл гээд шаард­лагатай эд зүйл багтжээ. Мөн ариутгалын 5 тонн бодис өгсөн ч хилийн албаныхан оруулсангүй. Хилээр нэвтрүүлэх хориотой химийн бодисын төрөлд ордоггүй гэсэн тайлбарыг өгч байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж