ЗГ-ын төлөөлөгчдийг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

ЗГ-ын төлөөлөгчдийг эсэргүүцлээ

Монгол Улсын Засгийн газар хэдхэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын  2-ны өдөр Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн  9-р хуралдаанд хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүлсэн талаар бид цаг алдалгүй мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр уг хуралдаанд ажиглагчаар оролцоод ирсэн Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, ННФ-ын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хуульч Д.Цэнд-Аюуш, Хүний эрхийн судлаач, UPR-ын нөлөөллийн үйл ажиллагааны зөвлөх Б.Хишигсайхан нар Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийн асуултанд хэрхэн хариулж ямар амлалт авсан,  хуралдаанаас Монгол Улсын Засгийн газарт  хандаж гаргасан дүгнэлт, зөвлөмжийн талаар  дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр улс орнуудын тавьсан асуултад Засгийн газрын төлөөлөгчдийн өгсөн зарим хариулттай ТББ-уудын Форум санал нийлэхгүй байгаа аж. Тухайлбал, долдугаар сарын 1-ний үеэр амиа алдсан иргэдийн хэргийг мөрдөн шалгах үйл явцын талаарх асуултанд хариулахдаа худал хариулсан. Түүнчлэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чадахгүй байгаагаа байгалийн гамшигт үзэгдэл, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан зэргийг буруу шааж буй гэнэ. 

Харин үүний дараа буюу 14,00 цагаас ГХЯ-нд Засгийн газрын төлөөлөгчид энэ талаар хэвлэлийн бага хурал зарлаад байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа. Үүнийг өөрсдөө худал хэлснийг нь мэдэгдсэн болохоор хэлэх үггүй болж байна гэж хардах хүн цөөнгүй байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж