Хятадууд хил зөрчин судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хятадууд хил зөрчин судалгаа хийжээ

Увс аймгийн нутгаас морьтой хоёр хүн 100 гаруй бог мал туун хил давах гэж явсныг хилчид саатуулсан байна. Хилчдэд баригдсан хил зөрчигчид малаа орхин ОХУ-ын тал руу зугтсан тул тус улсын холбогдох байгууллагад Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгджээ. Түүнчлэн Хөвд булагийн заставын хариуцсан хэсэгт Монгол Улсын иргэн Д.Баярсайхан, П.Ганболд, БНХАУ-ын иргэн Хас-Оргилт, Фан Лиан Юан, Куан Лиан нар хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэн, геологи хайгуулын судалгаа хийж байсан аж. Тэднийг саатуулан захиргааны арга хэмжээ авсан байна

Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж