БНХАУ Их 20-ийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

БНХАУ Их 20-ийг уриаллаа

Зах зээлийн тогтвортой байдлыг хангаж дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хурдасгах тал дээр Их 20-ийн гишүүн улсуудыг хамтарч ажиллахыг өчигдөр буюу 11 дүгээр сарын 8-нд БНХАУ уриаллаа.

Дээрх уриалгыг Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн бөгөөд БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайдын орлогч Лью Жэнмин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн удахгүй болох айлчлалуудын талаар товч мэдэгдэл өгчээ.

11 дүгээр сарын 11-14-ны хооронд ноён Ху Бүгд Найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотод болох Их 20-ын тавдахь удаагийн Дээд хэмжээний уулзалт, мөн Япон улсын Ёкохома хотод болох Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны 18 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтанд тус тус оролцох болно.

Чуулганы үеэр оролцогч талууд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийг бэхжүүлэх хүрээ, тогтвортой эдийн засгийн хөгжил, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх асуудлаар хэлэлцэх бөгөөд түүнчлэн хөгжил, санхүүгийн хяналт, дэлхийн худалдааны асуудлын талаар ч хөндөх юм байна. 

Мөн БНХАУ олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, олон улсын зах зээлд тавих хяналтыг чангаруулах түүнчлэн олон улсын зах зээлд шинээр бий болж байгаа хөгжиж буй орнуудын байгууллагуудын тоог өсгөж тэднийг дэмжих тал дээр Их 20-той хамтарч ажиллахад бэлэн байна гэж Лью хэлсэн байна.       

Оролцогч талууд Хойд болон Өмнөдийн хоорондох хөгжлийн завсрыг ойртуулах мөн Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт тэдний үйл ажиллагаа тус нэмрээ үзүүлж чадна гэдэгт найдаж байна.  

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж