“Алтан намар” хүүхдийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

“Алтан намар” хүүхдийн наадам боллоо

Шивээговь сумын Соёлын төвөөс санаачлан ерөнхий боловсролын сурагчдын дунд “Алтан намар” хүүхдийн дууны бага наадмыг зохион байгууллаа. Энэхүү бага наадмыг зохион байгуулснаар дуунд дуртай монгол түмэн бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа дуулах авъяасыг нээн илрүүлэх, олон  нийтэд сурталчилан таниулж, дуулах авъяасыг нь хөгжүүлэхэд уг наадмын зорилго оршиж байгаа юм. Энэ наадамд оролцогчид нийтийн болон зохиолын дуу, уртын болон ардын дуу, хүүхдийн дуу гэсэн төрлүүдээр оролцсон байна.

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж