Бразилийн шоронгийн бослого 18 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Бразилийн шоронгийн бослого 18 хүний аминд хүрэв

Даваа гаригт Бразилийн Сао Луис хотын шоронд бослого гарч 18 хүн амиа алдсан байна. Мягмар гаригийн үд хүртэл үргэлжилсэн энэ бослогоос үрэгдсэн иргэд бүгд хоригдол байжээ. Хоригдлууд шоронгийн таван ажилтанг барьцаалж, цагдаа нартай хэлэлцээр хийсний дараа бүгдийг нь эсэн мэнд сулласан байна. Шоронгийн дарга Луис Хенрике Пена де Фрейтасыг огцруулахыг хүссэн хоригдлууд ийнхүү боссон байна. Түүнчлэн цэвэр усны хангамжийг сайжруулах, хоригдлуудын хэргийг хэлэлцэх шүүх хурлын ажиллагааг хурдасгах зэрэг шаардлага тавьсан байна. Учир нь тэдний хэргийг шүүх хурал хэт удааширдагаас болж хоригдлууд шоронд олон жил суух болдог аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж