Нөөцийн махны 50 хувийг бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны 50 хувийг бэлтгэжээ

Улсын  хэмжэээнд энэ онд 2800 тонн мах бэлтгэн худалдаанд гаргажээ. Харин ирэх онд нөөцийн мах бэлтгэх хуваарийн дагуу 14 компаниас 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар компаниуд 5000 гаруй тонн мах бэлтгэсэн нь төлөвлөгөөнийхөө  50 хувьд хүрээд байгаа гэсэн үг юм. Түүнчлэн нөөцийн махны эрүүл ахуй чанар стандарт, хадгалалтад хяналт тавихаар НМХГ-ын улсын байцаагч нар ажиллаж байгаа гэнэ. Нөөцийн махыг нийлүүлэлтэд  гаргахдаа зориулалтын уутанд савлан, бэлтгэсэн компанийн нэр хаяг, тамга тэмдэгтэй худалдаалах юм байна. Нийслэлийн хүн ам өлөрт дунджаар 203 тонн, жилд 74 мянган тонн мах хүнсэндээ хэрэглэдэг гэх судалгаа бий.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж