АНУ-д ажил хайгчдын тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

АНУ-д ажил хайгчдын тоо буурчээ

АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авахаар ирэгсдийн тоо өнгөрсөн долоо хоногт огцом буурч, энэ оны хамгийн бага төвшинд хүрэхэд ойртлоо. Лхагва гаригт гарсан энэ тооцооноос харахад тус улсын хөдөлмөрийн зах зээлд сэргэлт харагдаж байгаа бололтой.

Арваннэгдүгээр сарын 6-нд дууссан долоо хоногийн байдлаар 435 мянган хүн тэтгэмжид хамрагдах өргөдлөө өгсөн нь өмнөх долоо хоногийнхоос даруй 24 мянгаар бага байгаа гэж Хөдөлмөрийн яам мэдэгдэж байна. Хэдийгээр шинэ тоо эдийн засагчдын тооцоолж байснаас харьцангуй бага байгаа ч долдугаар сарын хэмжээнд хараахан хүрээгүй байгаа юм.

“Сүүлийн гурван долоо хоногийн хоёрынх нь ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийн тоо энэ оны дунджаас бага гарсан байна. Гэхдээ үүнээс болж АНУ-ын хөдөлмөр эрхлэлт сайжирч байгаа гэж дүгнэхэд эрт байна” хэмээн “High Frequency Economics” байгууллагын эдийн засагч Йан Шефердсон хэлж байна.

Тус улсын төв банк “Federal Reserve” өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт эдийн засагт 600 тэрбум ам.долларыг оруулах болсон нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах, ажилгүйдлийг бууруулах зорилготой билээ. Ямартай ч аравдугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд ажилгүйдлийн төвшин тогтмол 9,6 хувьтай байгаа нь 1930-аад оноос хойш тохиолдсон санхүүгийн хямралаас эдийн засаг сэргэж байгааг харуулж байна хэмээн албан ёсоор мэдэгдэж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж