“Торго” загварын шоу болно

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Торго” загварын шоу болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын загварын ертөнцийн томоохон үйл явдлын нэг болох “Торго” загварын шоу энэ сарын 26-нд Мишээл төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү шоу нь анх 2003 оны долдугаар сард зохион байгуулагдаж байсан ба 18-20-р зууны эхэн үеийн Монголын үндэстэн ястнуудын хувцас, үндэсний загвартай орчин үеийн өдөр тутмын болон гоёлын нийт 60 орчим загварыг 3000 орчим хүнд толилуулж байжээ.Уг шоунд 18-20-р зууны эхэн үеийн монголын үндэстэн ястнуудын хувцас, тухайн үед монголын төр шашныг хослуулан барьж байсан хаан, хатны хувцас зэргийг малгай, чимэг зүүсгэлийнх хамт иж бүрдлээр нь сонирхуулж байсан ба мөн үндэсний хувцасны загварыг орчин үеийн хувцасны загвартай зоригтой хослуулж чадсанаар тухайн үедээ монголын загварын ертөнцөд томоохон алхам хийсэн юм. Мөн энэ загварын шоу нь Монголын үе үеийн шилдэг загвар өмсөгчдийг цуглуулж чадсан томоохон шоу болсон билээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж