G20-ийг Хойд Солонгосын хорт бөмбөлгөөр айлгав

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

G20-ийг Хойд Солонгосын хорт бөмбөлгөөр айлгав

Сөүлд болж байгаа G20 саммит дээр ажиллаж байгаа барууны дипломатуудыг саммитийн лидерүүдийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээлэл түгшээв. Нууц мэдээгээр Хойд Солонгос хил давуулан хорт хий ба аюултай микро организмын өсгөвөртэй агаарын бөмбөлгүүд хөөргөх гэж байгаа болж таарлаа.

Америкийн төлөөлөгчид энэ мэдээг ноцтойгоор хүлээн авч Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хятадуудад хандан Хойд Солонгост нөлөөлөхийг хүсчээ. Өмнөд Солонгосын аюулгүйн албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна.
Орон нутгийн хэвлэлд Хойд Солонгосын оролдлогын талаар дэлгэрэнгүй бичиж байна. Саммитийн уулзалтыг зогсоох үүргийг Ким Чен Ир өөрийн залгамжлагч болох бага хүү Ким Чон Ынд даалгасан гэнэ.

Тэрээр пуужингийн туршилт эсвэл Өмнөд Солонгосын усан хилд хөлөг онгоцны эсрэг мина тавих гэж байснаа Өмнөд Солонгос руу агаарын бөмбөлөг тавихаар болсон гэнэ. Энэ нь залгамжлагчийн Хойд Солонгосыг түрэмгий аргаар удирдана гэдгээ харуулах оролдлого болох ёстой аж. Гэхдээ энэ хорлон сүйтгэх ажиллагааны талаар албан ёсоор батлагдсан мэдээлэл алга байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж