Шүлхийн эсрэг вакцин нийлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Шүлхийн эсрэг вакцин нийлүүлэхээр боллоо

Зүүн бүсийн аймгуудад дэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг тэмцэх вакцин хүрэлцээгүй байгааг харгалзан Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат Олон Улсын Атомын Энергийн Агентлагад туслалцаа үзүүлэхийг хүссэн захидлыг 2010 оны аравдугаар сард хүргүүлсэн бөгөөд эл хүсэлтийг хүлээн авч  тусламж үзүүлэх болжээ.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас манай улсад нийт 92 мянган ам.долларын өртөг бүхий хивэгч малыг шүлхийгээс сэргийлэх, дан цэнт Aftovaxpur Mono O (O Manisa, O 3039 омог агуулсан) 200 мянган тун вакциныг энэ сарын ойрын 18-нд нийлүүлэхээр боллоо.

ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнд 2009-2011 оны хооронд хэрэгжиж буй “Малын өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх бэлдмэлийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих” MON 5017 төслийн шугамаар нийлүүлж байгаа энэхүү вакциныг Бүгд Найрамдах Франц Улсын Амьтдын эрүүл мэндийн хүрээлэнгийн Биологийн лабораторид үйлдвэрлэсэн бөгөөд манай улсын малын эмийн бүртгэлд 2006 оны гуравдугаар сарын 6-ны өдөр (№ APL 0180) бүртгэгдсэн байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж