Энэтхэгчүүд хөгжлийн өсөлтөө нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Энэтхэгчүүд хөгжлийн өсөлтөө нэмэгдүүлнэ

Эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд хоёрдугаар явж буй Энэтхэг улс ирэх хоёр жилийн дотор энэ өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэнэ гэж тооцоолж байна. Тус улсын Сангийн сайд Пранаб Мухержи энэ талаар хэлэхдээ тус улсын эдийн засаг уналтын өмнөх есөн хувиас илүү хурдацтай өсөх болно гэв.

Энэтхэгийн эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 8,8 хувиар өссөн билээ.
“Бид дэлхийн эдийн засгийн шинэ эринд хөл тавьж байна” гэж сайд хэлжээ. Тэрбээр Сөүл хотноо болсон Их-20-ийн уулзалтын дараахан энэ мэдэгдлийг хийсэн юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж