Мексикийн зочид буудалд дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Мексикийн зочид буудалд дэлбэрэлт болов

Мексикийн дээд зэрэглэлийн “Grand Riviera Princess” зочид буудалд байгалийн хийн хоолой дэлбэрч, таван канад жуулчин, зочид  буудлын хоёр ажилтны аминд хүрчээ. Дор хаяж 15 хүн гэмтсэн гэж хэвлэлийн мэдээлэлд бичсэн байна. Амь үрэгдэгсдийн дунд бага насны нэг хүүхэд байсан гэнэ. Түүнчлэн хоёр канад иргэн маш хүнд байдалд байгаа гэжээ. Дэлбэрэлтээс болж өрөөний шал цөмрөн, буудлын цонхнууд хагарсан байна.

Тухайн үед байсан нэгэн жуулчны хэлснээр ихэнх хүмүүс хагархай шил, дэлбэрэлтээс тал тал тийш үсэрсэн хэлтэрхийнүүдэд өртөж гэмтсэн байна.

Зочид буудлыг цагдаагийнхан битүүмжлээд байгаа бөгөөд дэлбэрэлтийн гол шалтгааныг олохоор ажиллаж байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж