МСҮТ-үүдэд зургаан тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

МСҮТ-үүдэд зургаан тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, холбогдох салбарын яамдын 2011 оны нэгдсэн төсвийг авч хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний талаар түлхүү хөндлөө. Тэрчлэн мэргэжилтэй ажилтан нэн хэрэгцээтэй байгаа энэ үед Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудыг өргөтгөхөд хэр анхаарч ирэх жилийн төсөвт хөрөнгө суулгасныг сонирхов. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хэлэхдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 34 мянга орчим залуус суралцаж байгаа. Тус сургуулийн хэмжээнд суудлын тоо хэтэрсэн, зарим сургууль гурван ээлжээр хичээллэх болсон. Тиймээс ирэх жилийн төсөвт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийг шинээр барих болон өргөтгөх, засвар хийх зэрэгт зориулж зургаан тэрбум орчим төгрөгийг суулгасан” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж