Санамж бичигт гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурна

Төрийн өмчийн хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын баримт бичиг, Концессын тухай хуулийг сурталчлах, олон нийтэд хүргэх, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулан сургалт, семинар зохион байгуулахаар харилцан тохирсны дагуу Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар харилцан  ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах гэж байна.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-ны 12.00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын зааланд болно. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Tөрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, НБТЗГ-ын дарга Ч. Нэргүй, Төрийн өмчийн хорооны Дэд дарга О.Эрдэнэбулган, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал болон албаны бусад хүмүүс оролцох юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж