УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай шинэчилсэн найруулга, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд  өөрчлөлт  оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг авч хэлэлцэнэ. Мөн Татварын  ерөнхий  хуульд  өөрчлөлт  оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч хэлэлцэх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж