Улаанбаатарын инфляци 11.3 хувь өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын инфляци 11.3 хувь өсчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатар хотын инфляци өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын аравдугаар сарын жилийн 11.3 хувийн инфляцийн өөрчлөлтийг 100 хувь гэж үзвэл түүний 54.2 хувийг хүнсний бүлэг, 12.3 хувийг хувцас, гутал,10.7 хувийг орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг, 10 хувийг боловсролын үйлчилгээний бүлэг тус тус тодорхойлсон байна. Нийлбэр дүнгээр эдгээр дөрвөн бүлэг арав дугаар сарын инфляцийн жилийн өөрчлөлтийн 88.3 хувийг тодорхойлсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж