Улсын байцаагч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Улсын байцаагч нас баржээ

Зүүн аймгуудад гарсан шүлхий өвчний тархалтыг зогсоохоор нийт малыг  вакцинжуулах  ажил эхэлсэн. Уг ажлыг онцгой байдал, мэргэжлийн хяналтаас бүрдсэн онцгой комиссын баг  орон нутаг гүйцэтгэж буй. Дээрх аймгуудад ажиллах Онцгой комиссын бүрэлдэхүүнд   багтаж явсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нас барсан байна. Түүний нас барсан шалтгааныг шүлхийн халдвар авснаас болсон гэх мэдээлэл  байгаа ч албан  ёсны хариу гараагүй байгаа аж. Олон хоног ачаалалтай ажиллаж, ядарснаас болсон байх магадлалтай талаар зарим эх сурвалж  мэдээлж байна.  Өчигдрийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн 5,2 сая толгой малд вакцин хийгээд байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж