15 гоол орсон аймшгийн тоглолт

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

15 гоол орсон аймшгийн тоглолт

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн улирал өнөөдөр ч албан ёсоор үргэлжиллээ.  Мөсөн талбайд нийт таван тоглолт болсноос хамгийн эхний тоглолт “Филаделфиа Флайерс”, “Тампа Бэй Лайтинг”-ийн хооронд өрнөж, нийтдээ 15 гоол орж, үзэгчдийг баясгажээ.

15 гоолын дараачаар улирлын хоёр дахь хет-трикээ хийсэн Стивэн Стамкос 19 гоол, 35 оноотойгоор лигээ тэргүүлж эхэллээ.
Тоглолтын эхний хоёр гоолыг талбайн эзэн “Флайерс”-ын Андреас Нодл, Николай Зердев нар оруулснаар 2:0-ээр тэргүүлж эхэлсэн боловч эхний үеийн найм дахь минутад дараалан хоёр гоол хаалгандаа алджээ. “Лайтинг”-ийн эхний гоолыг нэг хүний давуу байдалтай үедээ Стивэн Стамкос оруулсан бол залгуулаад Адам Холл гоолджээ.

Нэгдүгээр үед нийтдээ есөн гоол орсны дөнгөж эхлэл нь энэ байлаа.
Жефф Картер улирлын ес дэх гоолоо “Тампа Бэй”-н хаалганд оруулсан бол хариуг нь дөрвөн минутын дараачаар Райн Малоун барьсан байна. Мартин Сэнт Льюисийн дамжуулалтаар хийсэн Малоуны гоол поверплей гоол хэмээн нэрийджээ.

Үүнээс хойш гурван гоол энэ үед багтаж орсны хоёр нь талбайн эзэн Филаделфиагийн залуусаар овоглосноор 5:4 харьцаатай эхний 20 минут өндөрлөсөн байна.  Ердөө 24 довтолгооныг хоёр баг хийгээд есөн гоол оруулсан учир аль аль дасгалжуулагчид нэгдүгээр хаалгачээ суулгажээ.
Гэхдээ л гоолын хур буух ёстой гэсэн шиг гоолдох чимээ тасарсангүй.
Хоёрдугаар хагаст таван гоол орсон бөгөөд гурван нь зочин баг “Тампа Бэй Лайтинг”-ийнх байснаар  тоглолт 7:7 болон тэнцжээ. Энэ үед Стивэн Стамкос гурав дахь гоолоо поверплейд оруулж, хэдийнэ хет-трик хийгээд байлаа. Гэхдээ багт нь хожил хэрэгтэй байсан юм.

Харин төгсгөлийн үед ердөө цорын ганц довтолгоо байнддаа туссан юм.
Зургаа дахь минутад Шон Бергенхаймаас эхлэлтэй гоолын дамжуулалтыг Дана Тайрелл өгч, улмаар Нэйт Томпсон төгсгөлийг амжилттай хийснээр 8:7 харьцаатай 15 гоол орсон аймшгийн тоглолтыг ялагчаар “Тампа Бэй Лайтинг” тодорлоо.
Ингэснээр тэд улирлын ес дэх хожлоо авч, дорнод бүсийн долдугаар байрт 20 оноотой бичигдэх боллоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж