Intel-ийн Sandy Bridge CPU ба ASUS-ын “царайлаг” эх хавтан

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Intel-ийн Sandy Bridge CPU ба ASUS-ын “царайлаг” эх хавтан

2011 оны эхэн хагаст Intel-ийн 2-р үеийн Intel Core CPU буюу “Sandy Bridge” CPU-ууд худалдаанд гарах гэж байгаа билээ. Шинэ чип нь 32нм-ийн технологиор үйлдвэрлэгдэх бөгөөд өөртөө CPU, GPU, санах ойн удирдлага гэх мэт гол төхөөрөмжийг бүгдийг нь агуулснаараа давуу талтай. Наад зах нь цахилгаан бага зарцуулдаг байх юм.

Үүнээс гадна Sandy Bridge тохирох эх хавтангуудад бидний мэддэг шиг энгийн DOS маягийн BIOS-ын оронд илүү хэрэглэхэд хялбар UEFI (Unified Extensible Firmware Interface) харагдац бүхий BIOS-ыг хэрэглэх боломжтой.

Энэ BIOS-ын сайжруулсан хувилбар нь мөн илүү богино хугацаанд үйлдлийн системийг ачаалах, 2TB-аас дээш хатуу дискнээс Boot хийх, нарийвчлалтай оверклок хийх боломжийг олгох юм байна.

Asus-ын “Царайлаг” Sandy Bridge эх хавтангууд
Тайваны алдарт ASUS фирмийн Intel-ийн Sandy Bridge-д зориулж бүтээсэн эх хавтангуудыг жишээ болгож танилцуулъя. Мэдээж ASUS эх хавтангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг гэдгийг хүн бүр л мэднэ. Дараах “царайлаг” эх хавтан бол ASUS-ын Sabertooth P67 загварын эх хавтан юм байна. Уг загварын эх хавтангууд нь үйлдвэрээс бүтэн 5 жилийн баталгаат засварын хугацаатай, “цэргийн зэрэглэлийн” өндөр чанартай цахилгаан тоноглолуудаас бүрдсэн, олон дулаан мэдрэгчтэй бөгөөд гоёмсог хар тусгаарлагчтайг та харж байна. Энэ нь зөвхөн дэгжин харагдуулахаас гадна нэмэлт картууд залгаж суурилуулахад хялбар болгож, мөн эх хавтангийн дулааны солилцоог хурдасгах суваг болох юм байна.

Тэгвэл дараах маш жижиг Mini-ITX ангилалд багтах P8P67-I хавтангийн хувьд бүрэн хэмжээний DDR3 RAM суурилуулах, PCI-Express-д тусдаа график карт залгах болон Bluetooth, USB 3.0 холболтыг ашиглах юм. Жижиг загварынх гэхэд байж болох бүх юмыг л багтаасан бололтой.

Эх сурвалж: “Компьютер таймс”

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж