Уран баяжуулах үйлдвэрийг нууцаар барьсан байв

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Уран баяжуулах үйлдвэрийг нууцаар барьсан байв

БНАСАУ нууцаар маш хурдан хугацаанд уран баяжуулах шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан тухай The New York Times өөрийн сайтдаа бямба гаригт мэдээлсэн байлаа. Америкийн цөмийн эрдэмтэн Зигфрид Хекер уг үйлдвэрт очоод хэдэн зуун эргүүлэг суурилуулсан  үйлдвэрийн цар хүрээнд “гайхснаа” хэлсэн байв.

Түүний хэлснээр уг байгууламжийг хэт орчин үеийнх гэж хэлж болохоор бөгөөд Хойд Солонгосын эрдэмтэд хоёр мянган эргүүлгийг суурилуулан ажиллуулж байна гэснийг тэр онцолжээ.

Түүнд зураг авахыг зөвшөөрөөгүй мөн ядмаг баяжуулалт хийгээд эхэлсэн гэх тэдний мэдэгдлийг шалгах боломжийг өгөөгүй гэж Хекер мэдэгдсэн байна. Мөн ашиглагдсан түлш боловсруулах хөнгөн усны цөмийн тогоо барих амлалтаа Хойд Солонгос биелүүлнэ гэдэгт  эргэлзэх шалтгаан байна гэж тэр хэлсэн байв.

The New York Times тэмдэглэснээр олон улсын шинжээчдийг гаргасан 2009 оны дөрөвдүгээр сард уг үйлдвэр байгаагүй байна. “Үйлдвэрийг барьсан нь “хоригт ороод ядуурсан, тусгаарлагдсан орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчснийг гэрчилж байна” гэж уг сайт өгүүлээд Хекер хэд хоногийн өмнө үйлдвэрт очсон тухайгаа Цагаан ордонд мэдээлсэн гэлээ. Хиймэл дагуулын гэрэл зураг Йонбены цөмийн цогцолборт байгуулагдсан хөнгөн усны цөмийн тогоо барьсан Пхеньяны бас нэг ололтыг “үзүүллээ”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж