Голомт банкны салбар сүлжээ өргөжин тэлсээр

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Голомт банкны салбар сүлжээ өргөжин тэлсээр

Монголын хамгийн том их сургууль болох ШУТИС-ийн багш, юутнууд  банк санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо. Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкны  ШУТИС тооцооны төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ.

15 салбар сургууль, 40 гаруй тэнхим 650 орчим эрдэмтэн багш, 20 гаруй мянган оюутантай Монголын хамгийн том их сургууль болох ШУТИС дээр санхүүгийн супермаркетын үйлчилгээ нэвтэрлээ.

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Голомт банк боловсролын салбарт анхаарал хандуулсан олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн жил Голомт банкны хамт олон 80 оюутан нэг дор хүлээн авах хүчин чадалтай номын санг иж бүрэн тохижуулснаа ШУТИС-д хүлээлгэн өгч байсан бол тус сургуулийн багш оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэхээр ШУТИС тооцооны төвөө ийнхүү нээж байгаа юм.
ШУТИС-ийн багш ажилтнуудын хувьд Голомт банкны картаар цалингаа авдаг бөгөөд шинээр нээгдсэн тус тооцооны төв өнөөдрийн байдлаар 900 гаруй харилцагчтай болоод байна.

ШУТИС тооцооны төвийн үүд хаалга зөвхөн тус сургуулийн багш оюутнууд төдийгүй ойролцоо орших иргэд аж ахуй нэгж, бусад сургуулийн оюутан залуусын өмнө нь ч мөн нээлттэй байна.
Салбар сүлжээнийхээ тоог өргөжүүлэн тэлсээр буй Голомт банкны дараагийн шинэ салбар Өмнөговь аймгийн Ханбогд суманд нээгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж