Хамгийн өндөр орлоготой депутат од

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр орлоготой депутат од

Оросын Төрийн думын гишүүн уран сайхны гимнастикч асан Алина Кабаева хамгийн хангамж сайтай оддын нэг болов. Депутат өнгөрсөн жилд 12,9 сая рублийн орлоготой байсан ба тэрбээр гурван байр, газар ба хоёр машинтай. Мөн Кабаева төрийн албаа телевиз хөтлөгчийн ажилтай хослуулдаг. Тэрбээр Тавдугаар сувгийн “Амжилтад хүрэх алхам” гэсэн хөтөлбөрийг хөтөлдөг аж.
Кабаевагийн найз депутат, гимнастикч асан Светлана Хоркина даруухан орлоготой байв. Тэр 4,4 сая рублийн орлоготой байснаас гадна гурван байр, гурван хэсэг газар мөн байшин, гарааштай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж