Төсвийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийг хэлэлцэнэ

Төсвийн байнгын хорооны хуралдаан үдээс өмнө "А" танхимд хуралдан Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ. Үдээс хойш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд товлогдсон байгаа ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулах болсонтой холбогдуулан үдээс өмнө тус байнгын хорооны хэлэлцэх асуудлыг оруулах төлөвтэй байна. Уг байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж