Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Португалийн нийслэл Лисбон хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж буй. Түүний хөлөглөсөн “МИАТ” компанийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэг 21.30 цагийн орчимд Улаанбаатарын Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Хойд, Өмнөд Солонгос харилцан буудалцсан асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Яг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Сөүлээр дамжин эх орондоо ирж таарсан юм. Түүний ирэх тусгай үүргийн нислэгийн хөөрөх цаг бага хугацаагаар хойшилсон. Үүнийг Улаанбаатарт цаг агаар тааламжгүй байна гэж тайлбарлаж байсан. Сөүл-Улаанбаатарын нислэг товлосон цагтаа Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа гэж манай сурвалжлагч газар дээрээс нь мэдээллээ. Ерөнхийлөгч VIP хэсгээр гаран цуваа хотын төвийн зүг хөдөлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж