Иргэний сэтгэхүйгээс хотын хөгжил эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Иргэний сэтгэхүйгээс хотын хөгжил эхэлнэ

Нийслэлчүүд өдөр бүр олон арван асуудалтай тулгардаг. Гэхдээ энэ бүхнийг
Нийслэлийн удирдлагуудын буруу мэтээр ойлгох нь түгээмэл.
Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Аливаа албан байгууллага, аж ахуйн нэгжийг
удирдана гэдэг асар их хариуцлагыг дагуулдаг болохоор тэр байх л даа.

Гэвч нийслэлд тулгамдсан гэх тодотголтой асуудал болгоныг үүсгэсэн
"гэмтэн"-ийг олох хамгийн амархан. Тэд ердөө л нийслэлийн иргэн та бид.
Замын түгжрэл, хальтиргаа гулгаа, хог хаягдал, утаа, энд тэндгүй
тааралдах ялгадас гээд уртаас урт дараалал үүсгэх асуудал цөм
нийслэлчүүдийн өөрсдийнх нь тарьсан балаг. Гэхдээ ихэнх хүн хөдөө орон
нутгаас ирсэн иргэдийг буруутгах хандлагатай байдаг нь нууц биш. Гэвч
өөрийгөө "унаган" хотынх хэмээн өргөмжлөгчдөд ч бас энэ дутагдал байдаг.
Ёстой нөгөө "гээндээ ч бий, гоондоо ч бий" гэдэг нь нийслэлчүүдийн ямар
орчинд амьдарч байгаагаас нь харагдах ажээ. Гэр хорооллын гудамжинд ч
тохилог орон сууцны гадна ч ер нь хаа сайгүй хур хог овоолгоостой.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж