Хоёр энгийн иргэн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хоёр энгийн иргэн амь үрэгджээ

Мягмар гаригт Өмнөд Солонгосын Ёнпёнг арал руу халдсан халдлагын үеэр 60 орчим насны хоёр энгийн иргэн амиа үрэгдсэнийг өнөөдөр зарлалаа. Өмнөдийн эргийн хамгаалалтын мэдээлж байгаагаар нас барсан хүмүүс барилгын ажилчид байжээ.

Өчигдрийн байдлаар Артиллерийн буудалцаанд Өмнөд Солонгосын хоёр тэнгисийн цэрэг амиа алдаж, арав гаруй хүн шархадсан гэсэн мэдээлэл байсан бол өнөөдөр нас барсан хүний тоо дөрөв болж нэмэгдлээ. Мөн шархдагсдын тоо 18-д хүрчээ.

НҮБ-ын Нарийн бичгийн дарга Бан Ки Мүн энэ тлааар хэлэхдээ Солонгосын дайнаас хойш хамгийн томоохон гарз хохирлыг амслаа хэмээн мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгостой мөр зэрэгцэн зогсоно гэдгээ амласан байна.

Видео үзэх:

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж