Бригадын генерал цол олгов

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Бригадын генерал цол олгов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, хурандаа Раднаабазарын Сүхбат, Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, хурандаа Дуламсүрэнгийн Даваа, Жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Лхамжийгийн Онцгойбаяр, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Аажуурын Дулаанжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Тогиогийн Хүрэлбаатар нарт дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийн дагуу Бригадын генерал цол өнөөдөр хүртээн улам нэр хүндтэй ажиллаж амжилт гаргахыг хүслээ.

    Хурандаа нар генералын хувцсаа өмч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дээд офицерын бригадын генерал цол хүртсэнээ илтгэв.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж