Лондоны метро хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Лондоны метро хаагдлаа

Дэлхийн хамгийн эртний метро болох Лондоны метро өчигдрөөс эхлэн бүтэн хоногийн турш хаагдаж байгаа аж. Өдөрт гурван сая хүн үйлчлүүлдэг дэлхийн томоохон метронуудын нэг ийнхүү сүүлийн дөрвөн сарын хугацаанд дөрөв дэх удаагаа ажил хаялтад өртөж байгаа юм. Их Британийн төмөр замчдын хоёр ч үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын санаачилгаар энэ ажил хаялтыг зохион байгуулж байгаа ажээ. Шалтгаан нь Лононы метроны 800 мөнгө хураагч-кассын ажилтнуудыг халах болсонтой холбоотой гэнэ. Энэ нь тус салбарын 10 мянган ажилчид ажлаая хаях шалтгаан болж улмаар Лондоны метроны 77 буудлыг хааж байгаа юм. Одоо хийж байгаа тооцооогоор бол нэг өдрийн ажил хаяснаар тус салбарт 78 сая ам.долларын алдагдал учрахаар болж байна.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж