Лицензийн тоо, талбай багасчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Лицензийн тоо, талбай багасчээ

Ашигт малтмалын газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд болон хөрөнгө оруулагчдад хууль сахиулах бодлого баримталж ажилласны үр дүнд лицензэт талбайн хэмжээг буруулсан гэж мэргэжилнүүд нь мэдээлж байна. Нийт нутаг дэвсгэрийн 32 хувьд лиценз олгогдсон байсныг хоёр дахин цөөрүүлсэн аж. Өнөөдрийн байдлаар 4121 тусгай зөвшөөрөл 25.8 сая га газрыг хамарсан улсын нийт нутаг дэвсгэрийн 16.5 хувьд хүргэж тоог бууруулсан байна. Энэ нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт юм байна.

Гэхдээ Монгол Улсын хөгжилд уул уурхай стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаа тхоиолдолд хайгуулын лицензийг нэмэгдүүлэх шаардлага бий гэж үзэж байгаа аж. Харин энэ талаар Засгийн газраас бодлого боловсруулж, чиглэл гаргаж өгөх ёстой гэж Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд үзэж буй юм байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж