МАН гэдэг нэр давхацсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

МАН гэдэг нэр давхацсан гэжээ

МАХН нэрэн дээрээ үлдээд буй гишүүд МАН гэдэг нэр гурван ч байгууллагын нэртэй давхацсан хэмээн үзэж, боломж гарвал шүүхэд хандана хэмээж буй аж.

Энэхүү товчилсон үг нэгд, Ардчилсан намын гадаадад харилцаандаа ашигладаг нэртэй давхцаж байгаа гэнэ. Тус нам дотооддоо Ардчилсан нам гэдэг нэртэй ч гадаад улс оронтой харилцахдаа Монголын Ардчилсан нам хэмээн нэрлэгддэг байна. Түүний товчлол нь МАН болдог. Хоёр дахь нь Д.Баасан лам, түүхч Д.Өлзийбаатар нарын 2000 онд байгуулж, 2006 онд МАХН-д нэгдсэнээр татан буулгасан МАН-ын нэртэй ижил хэмээжээ. Хэдийгээр МАН 2006 онд татан буугдсан ч татан буулгасан байгууллагын нэрийг таван жил ашиглахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн байна.

Гуравт, Монголын анчдын нийгэмлэг буюу МАН гэдэг төрийн бус байгууллагын нэртэй давхацсан хэмээн үзжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж