Оны шилдэг оюутнууд тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Оны шилдэг оюутнууд тодорно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр оны шилдэг оюутан шалгаруулах “Алма Матер” ёслолын ажиллагааг “Чингис” зочид буудлын хурлын танхимд 15.00 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгаруулалтыг  1993 оноос эхлэн 17 дахь жилдээ зохиож байгаа ба өнгөрсөн 16 жилийн дотор улсын болон хувийн их дээд сургуулиудын 500 гаруй шилдэг оюутнуудаас найман  оюутанг шилдэгээр өргөмжлөгдөг аж. Шилдэг оюутан нь  гурван улирал дараалан 95-аас дээш үнэлгээтэй суралцсан, эрдэм шинжилгээ судалгааны ажилд амжилт гаргасан, нийгэм олон нийтийн идэвхитэй, бусдыгаа манлайлагч байх ёстой гэнэ. Энэ нь оюутан залуучуудыг улс орныхоо амьдралд идэвхитэй байр суурь эзлүүлэх, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх бүхий л талын бололцоог нээж залуу удирдагчид, улс орны шилдэг сэхээтнүүд болон төрөн гарахад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд таниулах зорилготой юм байна.  

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж