О.Баасанхүү: Намын нэрийг өмчлөх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Намын нэрийг өмчлөх боломжгүй

МАХН, МАН гэсэн нэрний талаар УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр болон МАН-ын удирдлагуудын дунд vvсээд байгаа маргаантай асуудлын талаар хуульч, ємгєєлєгч О.Баасанхvvгийн байр суурийг сонирхлоо.

-Та хуульч хvний хувьд намын нэрийн асуудлаар маргалдаж байгаад ямар тайлбар єгєх вэ?

-Vнэндээ бол жирийн иргэний хувьд хоёр талыг харахад аль аль нь энэ намын vйл ажиллагааг цаашид хэрхэн vргэлжлvvлэхээс болж маргааны эхлэл тавигдсан гэж харахгvй байна. Зєвхєн єнєєдєр мєрдєгдєж буй Улс тєрийн намуудын тухай хуулийн 15.6 гэсэн заалтыг хэрхэн ойлгохоос хамааран тухайн маргаан vvссэн болов уу гэж мэргэжлийн хvний хувьд vзлээ. 2005 оноос мєрдєгдсєн энэ хуулийн 15.6-д “Нам энэ хуульд заасны дагуу єєрчлєн байгуулагдсан болон нэрээ єєрчилсєн тохиолдолд тvvний ємч, хєрєнгє, гишvvнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгvй тус намын гишvvн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр ємчлєх, vргэлжлvvлэн хэрэглэхийг хориглоно” гэж заасан. МАН-ын зарим гишvvн, єнєєгийн удирдлагын зvгээс уг заалтыг тайлбарлахдаа МАХН гэсэн нэрийг хэн ч, хэзээ ч хэрэглэж болохгvй. Энэ нэр нь МАН-ын ємч гэсэн тайлбарыг хийж байгаа. Гэвч мэргэжлийн хуульч хvний хувьд энэ заалтыг шууд ингэж тайлбарлах нь буруу гэж боддог.

-Яагаад?

-Миний багш логикийн шинжлэх ухааны доктор Д.Баттємєр агсны хэлсэнчлэн ємнєх єгvvлбэр хойдох єгvvлбэрээ vгvйсгэвэл тухайн єгvvлбэр бvхэлдээ утгагvй болдог гэсэн нь санагдаж байна. Одоогийн хvчин тєгєлдєр мєрдєгдєж буй Улс тєрийн намуудын тухай хуулийн 6.3 гэсэн заалт хvчингvй болсныг МАН-ын удирдлагууд санаж байгаа байх. Уг хууль батлагдахад намын нэрийг ємчлєх асуудлыг ярьж энэ нь дэмжигдэж 24 жилийн туршид хуучин намд нэр нь хадгалагдах ёстой гэсэн заалтыг оруулж байсан юм. Гэвч энэ заалтыг Монгол Улсын Vндсэн хуулийн цэцийн 2005 оны арваннэгдvгээр сарын 14-ний єдрийн 1/01 дvгээр тогтоолоор хvчингvй болгосон. Тиймээс намын нэр ємчлєгдєж vлдэх тухай яриа байж болохгvй. Ер нь, ємчлєлийн асуудал бол заавал хуулиар зохицуулагддаг. Эдийн бус ємчлєлийн асуудал нь Оюуны ємчийн газраар баталгаажсан байх ёстой. Тиймээс хvний болон намын нэр оюуны ємчєєр бvртгэгдэх боломжгvй.

-Улсын Дээд шvvх тус намын ємчийн нэг нь МАХН гэсэн нэр гэж vзсэн юм биш vv?

-Улсын Дээд шvvхийн шийдвэрийг бvрэн эхээр нь олж хараагvй болохоор яг таны хэлсэн шиг тэгэж заасан эсэхийг мэдэхгvй байна. Vнэхээр тийм утгатай заалт оруулсан бол хууль зvйн vvднээсээ буруу. Иймээс энэ талаар МАХН-ын гишvvн болон гишvvн бус хэн ч байсан залруулга хийлгvvлэх эрх нь нээлттэй.

-Тэгвэл Ардын намыг бvртгэсэн шvvхийн шийдвэрт давж заалдах нэхэмжлэл гаргаж болно гэсэн vг vv?

-Шийдвэрийг давж заалдах гэж шууд ойлгож болохгvй. Зєвхєн шинээр илэрсэн нєхцєл байдлыг шалгуулахаар Улсын Дээд шvvхийн ерєнхий шvvгчид єргєдєл гаргаж болно. Хэрэв энэ єргєдлийг vндэстэй гэж vзвэл ерєнхий шvvгч нь Улсын Дээд шvvхийн нийт шvvгчдийн хуралдаанаар авч хэлэлцvvлж болно гэсэн vг.

Зохиогчийн эрх:
 "Ардчилал" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж